ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн мэдээллийн цагаар "ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлүүлж байсан биеийн байдалд нь нэн хүнд байсан нэг хүн нас барлаа. Энэ хүн 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош нь маш хүнд байдалтай Халдвартын клиникт хэвтсэн. Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 12:56 цагт нас барсан. Хавсарсан, үсэрхийлсэн хавдартай байсан. Энэ хүн хавдрын хордлого, уураг дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар байсан. Коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан. Хүндрэл нь хавдрын эцсийн шат, уураг дутагдал, хавдрын хордлогын улмаас нас барсан байна гэлээ.