Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Ховд аймгийн амаржих газарт хоёр хүү, нэг охин буюу гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Б.Оюунгэрэл хоёр хүү, нэг охин төрүүлсэн байна. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байжээ. Ийнхүү гурван ихэр төрүүлснээр зургаан хүүхдийн ээж болж байна.
Эхний хүү өглөө 09:09 цагт нэг кг 830 гр, хоёр дахь хүү нь 09:11 цагт хоёр кг 110 гр, харин охин нь 09:13 цагт нэг кг 850 гр төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн амаржих газраас мэдээллээ.