Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар УОК, ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” аян зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Ажлын явц 55 хувьтай байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 16-нд нийт 38409 хүнд PCR шинжилгээ хийхэд 28 хүнээс коронавирус илэрсэн. 27 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
Нэг тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинэжилгээ”-нээс илэрсэн. Бусад нь тусгаарлалтад байсан болон өмнөх тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн.
Нийт сүүлийн зургаа хоногт “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс халдвартай 27 хүнийг олж тусгаарласан байна.
Дотоодын халдвар буюу голомтод 1931 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
- Улаанбаатарт 1605
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2444 байгаагаас эдгэрсэн 1777 хүн байна.72.7 хувь нь эдгэрсэн.
Өчигдөр 17 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 654 хүн эмчлүүлж байна. Маш хүнд хоёр хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэлээ.