УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээний талаар мэдээлэл сонсч буй аж. Мөн дээрх шинжилгээний дүнд үндэслэн ирэх гуравдугаар сарын 1-ээс ерөнхий боловсролын сургуулийг танхимаар хичээллүүлэх үү, эсвэл танхим, цахимын хичээлийг хослуулж явуулах уу гэдэг шийдлийг гаргана.
Боловсрол, шинжлэх ухааны сайд өчигдөр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар, нийслэлд цахимаар хичээлийг үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах болсноо мэдэгдсэн юм.