/Бэлэн биш бэлэн байдал нэвтрүүлгийн хэсгээс бүтнээр үзэх холбоос https://youtu.be/YQDMiFhhopY/
Иргэн Б коронавирусээр өвчилсөн хүний нэгдүгээр хавьтал болж, гэртээ тусгаарлагджээ. Гэтэл тусгаарлалтад байх хугацаанд бие дээр нь тууралт гарч, загатнаж, тэвчихийн аргагүй өвдсөн байна. Ингээд яаралтай түргэн тусламжийн 103 төв рүү залгаж дуудлага өгөхөд очиж үзэх боломжгүй гэжээ. Тиймээс харьяаллын дагуу эмнэлэгтээ очиж үзүүлэх гэтэл үүдээр нь ч оруулаагүй буцаасан байна. Шалтгаан нь коронавирустэй байж магадгүй гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл коронавирусээр өвчилсөн, ойрын хавьтал болсон, тусгаарлалтад байгаа зэрэг хүмүүс өвдвөл очиж үзэх эмч, үзүүлэх эмнэлэг өнөөдөр Монголд алга байна.
Бид туршилт явуулж, дээрх жишээг хэлээд яаралтай түргэн тусламжийн 103 утас руу залгаж тусламж авахыг оролдлоо. Түргэний эмч очих боломжгүйгээ хэлснээс гадна өөр эмнэлгээс ч очих хүн байхгүйг батлав. Харин утсаар л зөвлөгөө өгнө гэв.