Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгчээ.
Тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.
УОК-оос хоёрдугаар сард нэмэлтээр хоёр тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бол ирэх сард нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал өмнөх саруудад явуулсан тусгай нислэгийн тоог 3 дахин нэмэгдүүлж, гуравдугаар сард 12 орчим тусгай нислэг хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.
Эргэн сануулахад энэ сард нийт 5 удаагийн нислэгээр гадаадаас 1070 орчим иргэнийг эх оронд нь ирүүлэхээр төлөвлөснөөс 3, 10-нд хоёр нислэг үйлдээд байгаа билээ.