Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Энэ долоо хоногийн сүүлчээр вакцины эхний ээлжийн таталтыг хийнэ. Ерөнхий сайд яг одоо вакцин нийлүүлэх дөрвөн улсын Элчин сайд нартай ээлж дараалан уулзаж байна. Харин гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх саналыг салбар яамнаас нь гаргаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцэж, Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн хариу гараагүй байна. Гэсэн ч энэ асуудлыг удахгүй шийдвэрлэх байх. Тухай бүрд нь мэдээллээ хүргээд явах болно" хэмээх тайлбарыг өглөө.