Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар УОК, ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 15-нд нийт 37530 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрсэн. 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн.
9 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Бусад нь тусгаарлалтад байсан болон өмнөх тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн.
Нийт сүүлийн тав хоногт “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 200 гаруй мянган хүнийг шинжилж 26 хүнийг олж тусгаарласан байна.
Дотоодын халдвар буюу голомтод 1904 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
·Улаанбаатарт 1578
·Сэлэнгэ аймагт 217
·Орхон аймагт 25
·Дархан-Уул аймагт 45
·Дорноговь аймагт 32
·Говьсүмбэр аймагт 4
·Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2416 байгаагаас эдгэрсэн 1760 хүн буюу 72.8 хувь нь эдгэрсэн.
Өчигдөр 48 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 643 хүн эмчлүүлж байна. Маш хүнд хоёр хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэлээ.