Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн Амгалан амаржих газарт нийт 69 халдвар илэрсэн. Нярай халдварт өртсөн талаар асуусан сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэлийн Амгалан амаржих газарт хоёрдугаар сарын 04-нөөс эхлэн халдвар бүртгэгдсэн. Тус газрын ажилтан 12 хүн өвчилсөн. Нийт 69 тохиолдол бүртгэгджээ. Цаашид халдвар илрэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдлууд дунд нэг нярай өвчилсөн. Нярай хүүхэдтэй ээжүүдэд халдвараас сэргийлэх талаар зөвлөмж зөвлөгөө өгч байгаа. Нярайн биеийн байдал сайн байна" хэмээх хариултыг өгсөн юм.