Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23-наас буулгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх билээ. Тэгвэл аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын дагаж мөрдөх халдвар хамгааллын дэглэмийн стандарт бүхий загварыг УОК-оос баталж танилцуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв.
Ингэхдээ бизнесийн үйл ажиллагааг хоёр хэлбэрээр хувааж үзэх бөгөөд үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцдаг болон нүүр тулан уулздаггүй гэсэн байдлаар ангилж хоёр ерөнхий стандарт батлах юм байна. Үүнд хүргэлтийн үйлчилгээ байж болох юм хэмээн яригдаж байгаа аж. Стандартыг энэ сарын 17-нд танилцуулах юм байна.