Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо шинжилгээний цэгт ажиллалаа.
Тэрээр “Бид CallCenter нэгдсэн системийг хийн иргэдээс ирж байгаа хүсэлт гомдлуудыг найман жагсаалтын дагуу операторууд 24/7 гэсэн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт дуудлагын 51 хувь нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний байршил хэдийд яаж өгөх үү гэдэг асуултууд байна. Тиймээс танай гол блокт байгаа хэсэг шинжилгээнд хамрагдах бусад хэсэг нь 14-нөөс хойш шинжилгээнд хамрагдана гэдгийг иргэдэд зөв тайлбарлаж хэлж иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна. Иргэд мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод би шинжилгээ өгөх ёстой, шинжилгээ авахгүй байна гэдэг зүйл явахыг үгүйсгэхгүй. 1800-1200 руу хандан иргэдээ тийш нь холбоод мэдээллээ өгөөд яваарай. Тэнд нэгдсэн мэдээллийг зангидан УОК руу иргэдээс ирсэн хүсэлт гомдлыг хэрхэн шийдсэн тал дээр мэдээлээд ороод явж байгаа. Мөн мэдээллээ Ерөнхий сайдад өгч байгааг тодотголоо.
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны шинжилгээний хэсгийн ахлагч тус хорооны иргэний танхимын фейсбүүк хаягаар иргэдэд шинжилгээний талаарх мэдээллийг өгч байгаа гэлээ. Энэхүү шинжилгээний цэг буюу 39 дүгээр сургууль дээр нийт 86 хүн ажиллаж байгаа аж.