Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол Улсын иргэдийг вакцинжуулах хэмжээнд хөргөгч, гүн хөлдөөгчийг хадгалах боломж ХӨСҮТ-д бүрэн бүрдсэн болохыг УОК-оос мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллаж, ковид 19-ын халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж байна.
Энэ үеэр вакцинжуулалтыг хийх хүний нөөц болон вакцин хадгалах хөргүүр, гүн хөлдөөгчийн нөөц бэлэн болсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тодруулбал, 388 литрийн багтаамжтай 5 ширхэг, 100 литрийн багтаамжтай 21 ширхэг -70 хэмийн хөлдөөгч, 0,3 мл-ийн нэг удаагийн өөрөө эвхэрдэг тариур, 200 мянган ширхэг, гүн хөлдөөгчийн хэм хяналтын хэрэгсэл тус бүр бэлтгээд байна.