Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 6-нд нийт 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс коронавирус илэрсэн.
Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй.
Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Мөн сайн дурын цэгээр шинжилгээ өгөх цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрсэн байна.
Улаанбаатарт хотод нийтдээ 1180 тохиолдол болсон байна. Дотоодын халдвар буюу голомтод 1513 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
- Улаанбаатарт 1187
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3
14 хүн эдгэрч гэртээ гарсан.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2023 байгаагаас эдгэрсэн 1463 хүн байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 547 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг хүн байна" хэмээн мэдээллээ.