Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X Apartment” байрны Б блокоос нэгдүгээр сарын 26-нд анхны коронавирусийн тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан. Үүнтэй холбоотойгоор, тус байрны 4 блокийн иргэдийг 3 удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар, батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад аваад байна.
Цаашид, тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цэгээр цаг авч давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа.
Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг нийт оршин суугчдадаа уриалж байна.