Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун”, “Ходон” нэртэй газарт үүрээр 3,5-3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал,
- Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 02.05-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт
- Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар 02.05-ны өдрийн 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй болохын аймгийн Онцгой комиссоос мэдээлжээ.