Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өчигдөр улсын хэмжээнд өчигдөр 16960 хүний сорьцод шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр илэрсэн бүх тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Зарим тохиолдлууд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан хүмүүсээс илэрсэн байна.
Мөн Улаанбаатар хотод шинээр нэлээн томоохон хоёр голомт үүслээ.
- "Монгол шир" компанитай холбоотой голомт үүссэн. Тус компанийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн. Ингээд тухайн компаний 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн.
- Нийслэлийн "Амгалан" амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. НЭМҮТ-өөс эгзэгтэй цэгийн шилжилгээг 234 хүнд хийхэд 2 хүнээс халдвар илэрсэн. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмнэлгээр үйлчлүүлж буй эмэгтэй байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 1890 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1398 хүн эдгэрээд байгаа бол 479 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа юм байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарч улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 74 хувь нь буюу 1398 хүн эдгэрлээ.