Өнгөрсөн жил хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүст цахим хяналт тавих, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг нь хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн үйлдэл бүхий тогтоолыг баталсан. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж албаныхан тооцоолж байгаа. Тодруулбал, хөнгөн ялаар шийтгүүлсэн этгээдийг хянахад техник буюу цахим гавыг хэрэглэнэ. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүснэ гэж үзжээ.
ХЗДХ-ын сайд Д.Нямбаатар сэтгүүлчдэд анхлан цахим гавыг танилцуулсан байдаг. Шүүх шүүгдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг сонгох байдлаар хуульчилж өгчээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим гавтай холбоотой мэдээллийг нийтэлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хөнгөн, болгоомжгүй, анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал хорих биш цахим бугуйвч зүүж зорчих эрхийг нь хязгаарлах замаар гэр бүлийнхэнтэйгээ байж, сурч хөдөлмөрлөх боломжтой байдлаар тодорхой хуулийн хязгаарлалтад орж ял эдлэх хууль хэрэгжиж эхэлсэн” хэмээн бичжээ.
Статистик тоо баримт дээр үндэслэн судалгаа хийхэд 2021 онд 1000 гаруй хүнд шүүхээс ийм төрлийн ял ногдуулах магадлалтай гэж тооцоолжээ.
6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн цахим гав ийнхүү хэрэгжиж эхэллээ.