Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд дарга Э.Тэмүүлэн өнөөдрийн мэдээллийг танилцууллаа. Тэрээр "Хоёрдугаар сарын 2-ны байдлаар буюу сүүлийн 24 цагт нийт батлагдсан тохиолдол дээр 18 тохиолдол шинээр нэмэгдлээ. Үүнээс нэг нь эрүүл мэндийн ажилтан, дотоодын халдварын голомтуудад 17 тохиолдол нэмэгдсэнээр нийт дотоодын халдварын тохиолдлын тоо 1323 боллоо. Шинээр 13 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1984 боллоо. Одоогоор эмчлэгдэж байгаа 448 хүн байна.
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 1832 боллоо" гэв.