ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн уул уурхайн компанийн ээлжийн ажилтай хүмүүсийг авч явсан. 45 хүн нэг автобусанд сууж явсан бөгөөд тэдэнд пост дээр түргэвчилсэн шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээ эерэг гарсан. Түүний шинжилгээг баталгаажих шинжилгээгээр коронавирус болох нь баталгаажсан. Тэр хүн Улаанбаатараас халдварын эх уурхайтай хавьтал болсон учраас түүнийг хот руу буцааж тээвэрлэн эмчилгээнд оруулахаар ажиллаж байна. Түүний халдвар Улаанбаатараас эх уурхайтай учраас Улаанбаатарын өвчлөлд бүртгэж байгаа. Сэлэнгэ аймагт шинээр өвчлөл бүртгэгдсэн гэж тооцохгүй. Ингэснээр Улаанбаатарт 980 тохиолдол, дотоодын нийт халдвар 1306 боллоо” хэмээн мэдээллээ.