Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 385 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 280 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолооч илрүүлсний 58 нийслэлд, 40 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулан оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.