Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Хархорин" худалдааны төвийн худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг сонслоо.
Үүнтэй холбоотой Хархорин худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг хэлэлцэж ярилцсан байна.Энэ хүрээнд Хархорин худалдааны төвийн түрээслэгчдийн түрээсийг тавдугаар сарын 31-ны өдөр хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.
Энэ нь тус худалдааны төвд лангуу, талбай түрээсэлж байгаа худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүдэд цар тахлын хүнд үеийг давахад бодит хэмнэлт хийх боломж бүрдэж байгаа юм.