Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Нялх биетэй эмэгтэйг таавчик, халаадтай, дэрээр амыг нь таглан нэгдүгээр эмнэлгээс тусгаарлахаар авч явж буй бичлэг олон нийтэд цацагдаж, олны эсэргүүцлийг хүргэсний улмаас өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр үүний адил Д.Нямхүүг ХӨСҮТ-ын ерөнхий захирлын суудлаас чөлөөллөө.