Хууль зүй дотоод хэргийн сайдын A/243 дугаар тушаалаар “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчлүүлсэн болон түр хамгаалах байранд хамгаалагдсан иргэд, тэдэнд үзүүлсэн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл “гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдэх. Мөн хамтарсан багаас үзүүлсэн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад сар бүр мэдэгдэж байх үүрэг хүлээхээр заасан байна.
Тус журамд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сангаас хохирогчийн талаарх мэдээллийг харах боломжтой. Үүнд: Хохирогчид үзүүлсэн тусламж үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчид авсан арга хэмжээ, өмнө нь үйлдэгдэж байсан хүчирхийлэл зэрэг. Тус мэдээлэл нь цагдаагийн алба хаагчдад цаашид авах арга хэмжээгээ илүү тодорхойлох, дуудлага мэдээлэлд шуурхай ажиллах чухал ач холбогдолтой.