Коронавирусийг эх орондоо алдалгүй 10 сар болсон хэмээн цээжээ дэлддэг хүмүүсийн нэг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү. 10 сар вирус алдаагүй энэ хугацаанд тэд коронавирус алдсан тохиолдолд хэрхэх талаар бүрэн бэлтгэл хангасан байх ёстой байлаа. Гэтэл нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү хүн зөөвөрлөхдөө дүрэм журмаа сахиагүй зэрэг том жижиг олон асуудал сөхөгдөж, тэднийг бэлтгэлээ сайн базаагаагүйг харуулсаар буй.
https://fb.watch/38GoNyGNO7/
Харин ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж байсан иргэн дээрх зураг бичлэгийг бидэнд илгээсэн юм. 16 жил ХӨСҮТ-ийн захирлаар ажилласан Д.Нямхүү ямаршуу байдалтай эмнэлгээ авч явж байсныг дээрх зураг, бичлэг нотолно. Улсын эмнэлгүүдийн барилга хуучирсан, засах шинэчлэх шаардлагууд бий. Төсөв мөнгө тааруу гэх тайлбар ч хэлэх биз. Гэхдээ өөр олон улсын эмнэлэг сайн менежмент хийж, өнгө төрх, ажил үйлчилгээгээ засаад явж байгааг ч бид бэлхнээ мэднэ.
Цахим эмч нэвтрүүлгийн хөтлөгч, эмч Б.Баярбямба ч ХӨСҮТ-ийн зургуудыг өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.
/Доорх гэрэл зургийг Цахим Эмч фэйсбүүк хаягаас авав/