Коронавирусээр өвчилж биш коронавирустэй холбоотой УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын шийдвэр, уялдаа холбоогүй байдлаас үүдэж олон хүн амь эрстээд байгаа билээ.
Архангай аймгаас Улаанбаатарт ирсэн ч 22-ын товчоогоор PCR шинжилгээ өгөхөөр хүлээж байхдаа нас барсан эмэгтэй. Баруун хараагаас ЭХЭМҮТ-д үзүүлэхээр ирсэн 10 настай хүүхэд тусгаарлах байр, шинжилгээ, эмнэлэг хүлээн авах эсэх маргаантай асуудал. Ээжтэйгээ уулзаж чадалгүй амьсгал хураасан БНСУ-аас эх орондоо ирэхээр чартер нислэг хүлээж байгаад нас барсан залуу. Мөн нялх биетэй эмэгтэйг таавчик, халаадтай, дэрээр амыг нь таглан нэгдүгээр эмнэлгээс тусгаарлахаар авч явж буй бичлэг олон нийтэд цацагдаж, олны эсэргүүцлийг хүргэсний улмаас иргэд өчигдөр төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн цуглаж Коронавирустэй холбоотой УОК, ЭМЯ, ЗГ-аас гаргаж буй шийдвэр, уялдаа холбоогүй гэж үзэн УОК-ыг огцрохыг шаардан жагссан билээ.
Үүнтэй холбоотой Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Шадар сайд Я.Содбаатар нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд огцрох өргөдлөө өгсөн юм.
Гэвч Өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Эрүүл Мэндийн салбарын нийт ажилтнууд "САЙДАА ҮЛДЭЭЕ" эрүүл мэндийн салбарынхан бид өөрсдөө нэг удаа ч болов салбарын сайдаа сонгох эрхтэй.Энэ залуу их юм хийж эрүүл мэндийн салбарыг ШИНЭЧИЛНЭ, ЧАДНА “Бид түүнд итгэж байна" хэмээн нэгдэж тайван жагсаалыг төрийн ордны гадна эхлүүллээ.