Нээлттэй нийгэм форумаас бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд дүн шинжилгээ хийжээ. Энэхүү судалгааны тайлан 2020 оны 12-р сард бэлэн болсон ба судалгааг НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН зөвшөөрөлтэйгээр, ЦУВРАЛААР хүргэж байна.
СУДАЛГАА- Ял оногдуулсан байдал
Шүүхээс таслан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогыг өмнөх Эрүүгийн хуультай харьцуулан үзвэл
Нэг удаагийн үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 4.7 жилээр суларсан
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 1.5 жилээр чангарсан
Удаа дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 3.7 жилээр суларч, бүх насаар хорих ял оногдуулаагүй
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулсан хорих ялын бодлого 4.4 жилээр тус тус чангарсан байна.
ЗӨВЛӨМЖ
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөр, хор уршгийг арилгах эрх зүйн зохицуулалтыг судалж, хэрэгжүүлэх
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг 20 жилээр тогтоох байдлаар Эрүүгийн хуулийн 1.10 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох, өршөөл, уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ хэрэглэхгүй байхаар хуульчлах
Гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, эцэг, эхийн хариуцлага, үлгэр дуурайлал, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах.
СУДАЛГААНЫ ТОЙМ СУДЛААЧИД: Б.Энхболд, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч С.Гантулга, Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэд профессор Б.Мөнхзул, Хууль зүйн магистр, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн багш
СУДАЛГААНЫ ТОЙМ БОЛОВСРУУЛСАН: Б.Энхболд, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор, ХЭҮК-ын гишүүн САНАЛ, ШҮҮМЖ ӨГСӨН: Б.Хишигсайхан, ННФ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер
Судалгааны дэлгэрэнгүйг www.forum.mn сайтаас үзнэ үү.