“Монголын их дээд сургуулиудын цахим хичээлийн төлбөрийг хөнгөлье” оюутнуудын хөдөлгөөний чиглүүлэгчдийн нэг Т.Анударьтай ярилцлаа. Энэхүү хөдөлгөөн нь сургуулиуд цахимаар хичээл орж буй тул олон зардал танагдаж байгаа тиймээс төлбөрөөс хөнгөлөх эсвэл сургалтын төлбөрийг уян хатан нөхцлөөр авахыг шаардаж байгаа юм. Тухайлбал Т.Анударь оюутнуудад ч ажил олдохгүй аав ээжүүд маань ч ажилгүй орлогогүй ковидийн үед хүнд нөхцөлд байхад төлбөрөө өг, өгөхгүй бол шалгалтад оруулахгүй хичээлд суулгахгүй гэж дарамталж байгаа гэв.
- Япон улс оюутнуудад ямар арга хэмжээ авсан жишээг хэлэхэд Монгол мөнгөөр 2 сая 500 орчим төгрөгний нэг удаагийн тэтгэмжийг оюутнуудад олгосон. Үүнээс өмнө бүх иргэдэд иргэншил харгалзахгүйгээр 100 мянган иен олгож байсан. Бид гэхдээ энэ хөнгөлөлтийг төрөөс хүсээгүй. Дээрээс нь Японы их дээд сургуулиуд төлбөрийн төлөлтийг уян хатан байлгасан. Сургууль болгон өөрсдийн журмаар шийдэж байгаа ч гэсэн зарим сургууль дөрвөн сараар төлөлтийг хойшлуулах ч юм уу, төлөх хугацааг нь уян хатан болгож өгсөн. Манай улсад гарч байгаа шиг шалгалтад оруулахгүй ч юм уу ийм зүйл байхгүй.
- Өнгөрсөн улиралд сургалтын төлбөрийн өрийн асуудал үүссэн. Төлбөрийн өртэй оюутнууд хэдхэн хоногийн өмнө төлбөрөө төлөх болоод шалгалтаа өгч чадаагүй асуудлууд их гарсан. Манай сургуулиудад цахимаар хичээл орж байгаа үед төлбөрийн уян хатан нөхцөл дутагдаад байна.
Бидний хувьд Монголд уян хатан байдлыг яаж хэрэгжүүлж болох вэ гээд харахаар.
- Үйл ажиллагааны зардалтай холбоотой улсаас ус болон тогны мөнгийг тэглэсэн.
- Бид танхимаар хичээл орохгүй байгаа учраас оюутны сургалт хөгжилтэй холбоотой тэмцээн уралдааны зардлууд сургууль дээр мэдээж тэглэгдэж байгаа.
- Оюутны холбоо зөвлөлүүдэд очдог тодорхой хэмжээний санхүүжилтүүд ашиглагдахгүй байгаа гэж харж байна.
Бид багш нар муу ажиллаад байна, багш нарын цалингаас танах ёстой гэдэг ч юмуу ийм зүйл хүсээгүй. Танах боломжтой төсвүүдээ танаад үүнийгээ оюутнуудад хувьчлаад сургууль болгон дээр боломжтой хувийг нь гаргаж өгөөсэй гэж хүсэж байна.
- Засгийн газрын шийдвэр дээр дурдагдах болов уу гэсэн боловч чиг үүрэг өгөөд орхисон байсан. Чиг үүргийг хүлээхээр дараа долоо хоногоос хичээл сонголт эхэлэхээр бид мөнгөө төлөхөөс өөр арга байхгүй болно. Мөнгөө төлчихөөр яг л өмнөх хоёр семестр шиг үйл явдал давтагдана гэж хараад байгаа. Тийм учраас энэ хөдөлгөөнөө илүү идэвхжүүлээд явж байгаа.
- Яагаад гэхээр энэ нөхцөл байдалд оюутнуудын хувьд өөрсдөө ажил хийх нь битгий хэл эцэг эхчүүд каринтинд ажлаа хийж чадахгүй байна. Тийм болохоор төлбөрийн асуудал хурц болж байгаа юм. Өнөө маргаашгүй хоёр гурван сая төгрөг гаргаж өгнө гэдэг асуудал болчхоод байгаа юм. Тэгэхээр бодитой хөнгөлөгдөх хувиар нь уян хатан байх юм бол их дэмжлэг болно гэж харж байгаа.
Өчигдрөөс эхлээд сургуулийн захирлууд үүн дээр хариу өгөхөд оюутнууд эсэргүүцлээ илэрхийлээд манайх төлбөрөө тэдний тодор 100% төл гэсэн гэх мэт их олон мэдээллүүдээ манай групп дээр хуваалцсан. Хэрвээ хүсэх юм бол группд ороод харж болно.