МУСГЗ, Хятад судлаач, сэтгүүлч, орчуулагч Ц.Сүрэнжав 25-р суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт сэтгүүлч Г.Мөнхтуултай 2021-01-12-нд ярилцав. Тэрээр ярилцлагын үеэр "Хятад улс тэр нууц, нарийн ширийн юмаа хадгалдаг. Тэрэндээ бол оруулдаггүй. Дэлхий дээр хамгийн том намын сан Бээжинд байдаг. Тэнд нь намайг оруулахаар С.Удвал сайд гурван машин, жолоочтой гаргаж өгөөд явуулж байсан. Монголын түүхтэй холбогдолтой юмыг бичиж, элчин сайдын яаманд өг гэсэн юм. Одоо тэр бүгд Гадаад яамны архивт байх ёстой. Яг нарийн ширийн юм жишээлбэл, Чингис хааны иш хөрөг, Алтан гэрэгэ зэрэг түүхийн нандин юмнуудад биднийг байтугай өөрсдийн хүмүүсээ оруулдаггүй. Тусгай зөвшөөрлөөр ордог газар. Тэрнээс биш манайх шиг хэдэн хүн нийлээд архивынхаа материалаа зүгээр өгчихдөг юм биш. Баримттай нотолгоотой эхнийх нь 20 боть гаргачхаад 3000 доллар гээд байж байна. Тэрийг бол ямар нэгэн байдлаар зөвтгөх юм уу, өөрсдийгөө өмөөрөх юм байж болохгүй. Дэлхий дээр ганцхан хувь байгаа Манжийн үеийн тэр юмыг чинь хүнд зүгээр өгчхөөд тэгээд сүүлд нь өөрийгөө өмөөрөөд сууж байж болдог юм уу?
Дэлхий дээр ганцхан ширхэг байгаа 640.000 нүүр материалыг хүнд өгнө гэдэг үндсэндээ маш том нүгэл бөгөөд гэмт хэрэг мөн.
Ийм юм хийвэл тийм арга хэмжээ авна гэсэн Эрүүгийн хууль, Иргэний хуулиуд байхгүй. Хуулийн цоорхойг ашигласан ийм байдалтай хэн ч хэзээ ч Монгол хүн эвлэрч чадахгүй гэв.
Соёлын сайд С.Чулуун нь ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн захирал байхдаа Архивын Ерөнхий газартай хамтарч, Хятад улстай гэрээ байгуулан 640.000 нүүр Манжийн үеийн архивын баримт материалыг буюу М1 сан хөмрөгийг тэр чигт нь өгсөн юм. Энэ талаар эрэн сурвалжилсан хоёр цуврал нэвтрүүлгийг эндээс үзнэ үү.
ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧИД 1-Р АНГИ
https://www.youtube.com/watch?v=8gtTAkR-fo4
ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧИД 2-Р АНГИ
https://www.youtube.com/watch?v=xspkrkOkto8&t=294s