Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийт 1215 боллоо. Үүнээс 830 хүн буюу 68,3 хувь нь эдгэрчээ.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос халдвар авсан тохиолдлын тоо 256 болсон ба эдгээр нь эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүн 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтал 14 байна. Халдвар авсан 256 хүний хавьтал болох 1250 хүнийг тусгаарлан, шинжилгээ, судалгаа хийх ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үүссэн кластер өвлөлийн голомт 410 тохиолдол болж байна.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 736 тохиолдол бүртгэгдээд байгаа ба сүүлийн 24 цагийн дотор зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.