Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Үүнд "Тагтаа Паблишинг" ХХК-г онцоллоо. Учир нь энэхүү хэвлэлийн газар нь 2020 онд Турк, Британи, Америк, Хятад, Солонгос, Германы чансаатай зохиолчдын бүтээлийг эх хэлнээ утга яруу хөрвүүлж, хүүхдийн тууж эрхлэн гаргаж, залуу уран бүтээлчдээ дэмжиж, олон үндэсний уран зохиолыг таниулж, номын соёл хэрэглээ хүртээмжийг өсгөхөд хувь нэмэр оруулж буй юм. Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч, редактор М.Батбаяртай товч ярилцсанаа уншигч танд хүргэе.
Та бүхний эх хэлнээ хөрвүүлсэн бүтээлүүд Монголчуудын оюун санаа сэтгэлгээнд хэрхэн өөрчлөлт авчирч байна гэж харж байгаа вэ?
“Тагтаа паблишинг”зөвхөн уран зохиолын бүтээл дагнаж гаргадгаараа онцлогтой. Манайх 2012 онд байгуулагдсан найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүсийн оюун санаа яаж өөрчлөгдөж байгааг би мэдэхүй Уншигчийг шууд шилээвэр, шилдэг бүтээлтэй уулзуулах замыг дөтчилж байна гэсэн үг.
Тагтаа паблишингаас эрхлэн гаргадаг номууд их таалагддаг. Сонголтоо хэрхэн, яаж хийдэг вэ?
Судалгаа. Одоо шуугиан тарьж байгаа гэхээсээ илүү, цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнэтэй, уран зохиол хэвээр үлдэх номнуудыг л хүргэхийг хичээж ажилдаг.
Ном эрхлэн гаргаад зогсохгүй эхэнд танилцуулсанчлан залуусыг дэмжиж номын цахим хуудас ажиллуулж подкэст гаргаж байгаа. Энэ нь та бүхний маркетингийн хэсэг үү? эсвэл үнэхээр дурлаж хийдэг ажлаа л хийж байгаа нь энэ үү?
"Гэгээн шувуу"-аас эхлээд хариулъя. Яагаад гэхээр би өөрөө "Гэгээн шувуу"-аар дамжиж ирсэн хүн учраас. "Гэгээн шувуу" бол 2017 оноос зохиогдож эхлээд, хоёр жилд нэг удаа зохиогдох болоод 2017, 2018 онд зохиогдоод 2019 онд өнжөөд энэ жил гурав дахь удаагаа зохиогдсон. Энэ уралдаан нь яруу найраг, орчуулга, өгүүллэг гэсэн гурван төрлөөр явагддаг. Гурван төрөлд зөвхөн нэг нэг байрыг шалгаруулаад эхний шатыг манайх өөрсдөө уншаад эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг нэр нөлөө бүхий зохиолчдоор уншуулаад. Хөндлөнгийн шүүгчийн саналыг харгалзаж үзээд шилдгүүдээ шалгаруулдаг. Би 2017 онд анх орчуулгын уралдаанд “ Цасан хөшиг” өгүүллэгийн орчуулгаар оролцон шалгарч тэр цагаас хамтарч ажиллаж эхэлсэн байна. Энэ уралдаан наадам нь залуу уран бүтээлчдийг нээх зорилготой. Би анх орчуулах хүсэл байгаад байдаг хаана яаж хандах, юунаас эхлэх, яах аа сайн мэдэхгүй хүслээс өөр зүйлгүй л үезалуу хүн бүхэнд л байдаг байх. Тэр үеээ даван туулахад энэ уралдаан тусласан гэж боддог юм шүү. Мөн энэ “Гэгээ шувуу” утга зохиолын шагналт уралдаанд 17 онд анхлан оролцож түүнээс хойш манайтай хамтран “Истанбул хот ба дурсамж” “Пигийн амьдрал” “ Сайн уу? гуниг минь” “Хайрын дөчин дүрэм” зэрэг номыг орчуулан хүргэсэн байна. Манайхаас эрхлэн хүргэдэг “Үлдэх үг” подкастын хувьд монголын ууган подкастуудын нэг дээ.
Подкастын хувьд Монголын анхны подкэстуудын нэг.
Хятадын зохиолч Үй хуагийн "Амьдрахуй" романаас эхлээд та хэд хэдэн Хятадын бүтээл орчууллаа. Хятад ном орчууллаа гэж дургүйцэл ч нэлээн гарсан. Та хэрхэн хүлээж авав?
Магтаал, шүүмжлэл аль аль нь ирдэг. Алийг нь ч нэг их тоогоод байдаггүй. Зүй ёсны л юм.
Мө.Батбаярын номуудыг уншиж байхад Монгол хэлийг хаана сурсан хүн бэ? гэж бодмоор. Гадаад хэлнээс уншигчийг төвөггүй унших, төсөөлөгдтөл, хүний сэтгэлийг хөдөлгөтөл орчуулдаг. Орчуулгын хувьд яривал?
. Бидний хайхрамжгүй, сэтгэлгүй ханддаг хандлагаас болоод толь бичиг доторнэг ч гэсэн үг “мартагдчихаж” боломгүй л санагддаг. Зохиол бүтээлээр дамжин мөнхийн хөдөгөөн, хэрэглээн дунд байгаасай. Үг хэлэгдэж, идэвхтэй хэрэглэгдэж байвал түүнийг амьтай байна гэж ойлгож болно.
Сүүлийн үед бид завгүй амьдралын хэмнэлтэй болчихсон. Том роман унших зав байхгүй байна гээд өөрсдийгөө зөвтгөдөг. Түрүүнд ярьсанчлан уран зохиолын ном унших шаардлага байна уу? гэж ч шүүмжилдэг. Ер нь уран зохиолын ном бидэнд юу өгдөг юм бэ?
Заавал унших ёстой зүйл биш шүү дээ. Номгүй ч амьдарна, номтой ч амьдарна. Бичиг үсэг суралгүй ч амьдарсан болно. Тэгэвч ямар ч ялгаагүй энэ хорвоогийн жаргал зовлонг бичиг үсэгтэй хүнтэй адилхан л туулна. Ном ус агаар шиг хэрэгтэй зүйл огтоос биш. Хэрэггүй хүндээ ном шиг хэрэггүй юм байхгүй шүү дээ. Яахав зүгээр үнэхээр хорхойсоод байдаг бол өөр хэрэг л дээ.
Амьдрал бол уйтгартай уртаас урт зүйл. Бид нар цаг тоололоор албаар тас цохиж шинэ жил, хуучин он гэж байгаа нь тэр уйтгарыг жаахан ч гэсэн хөнгөвчилж байгаа л хэрэг болохоос бусдаар цаг хугацаа өөрөө яг тийн солигдоод байгаа юм биш. Тэгэхээр тийм урт холын амьдрал дунд чи ганцхан өөрийнхөө амьдралаар яваад байх уйтгартай тэнэг санагддаггүй юу. Надад бол санагддаг. Ном тиймд өрөөн дотроосоо өөр газар орчин, өөр хүмүүсийн дунд, өөр хүний биеэн дотор орж хэсэгхэн ч болов амьдарч үзэх боломжийг олгодог. За гэхдээ ном бүхэн тийм шидтэй биш гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийнхөө таашаалыг амталгааг зөв тодорхойлох хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол таараагүй гутлаа өмсөөд хөл холгуулж яваа юм шиг тамтай мэдрэмж төрнө шүү дээ. Тийм үед ном шиг хөгийн юм байхгүй болдог.
2021 онд Тагтаагийн хамт олон бидний уйтгартай амьдралд хэрхэн өнгө, хөг нэмж өгөх гэж байна вэ?
Олон олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа, одоо гэхдээ задалчихаж болохгүй. Хэрэв задлах ёстой бол би өөрийнхийгөө л задлачихъя. “Дэн тосгоны зүүд” нэртэй роман орчуулж байна. Өөрийн хүүрнэл зохиолын номоо ч эв таарвал гаргачих бодолтой байна.
Яагаад ийм хүнд зохиол сонгож орчуулдаг вэ?
Минийитгэл, үнэмшил таашаалтай л холбоотой болов уу.