Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Цахим сүлжээнд бооцоот тоглоом зохион байгуулсан 25 этгээдийг /2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр/ олж тогтоон үйл ажиллагааг нь таслан зогсоож, холбогдох шалгалтыг явуулж байна.
Хөл хориог тогтоосноос хойших хугацаанд эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд хууль бус бооцоот тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан 182 этгээдийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байна.
Одоогоор 41 этгээдийг материалжуулан шилжүүлж, хууль бус бооцоот тоглоомын 27 үйл ажиллагааг таслан зогсоожээ.