ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа:
Улаанбаатар хот болон 6 аймагт халдварын томоохон голомтууд бий болсны дараа энд тэнд алаг цоог байдлаар халдвар илрэх тохиолдол бий. Шинэ төрлийн вирус, агаар дуслын замаар халддаг учраас хаанаас ч халдвар гарах эрсдэл өндөр байдаг.
Тиймээс халдварын эгзэгтэй цэгүүд болон хүн ам олноор байгаа газруудад шинжилгээ, тандалт судалгаа хийх шаардлагатай байгаа ба энэ явцад Амгалан гаалийн ажилтныг илрүүлж чадсан. Түүний хавьтлуудыг хайж, тандах үйл ажиллагаа их байна. Халдварын тандалтын явцад халдварын эх уурхай тогтоогдоно.
Тэрээр хотын гаалийн ажилтан учраас хамт ажилладаг 100 гаруй хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тодруулбал, түүний ойрын 50 гаруй, дам 100 гаруй хүнд шинжилгээ хийсэн ба вирус илрээгүй.