Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 370 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолооч, орон нутагт 12 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гаралгүй, халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.