Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 24-нд 3301 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнд коронавирус илэрчээ.
Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгджээ. Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амабасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатарт бүртгэгдсэн 6 тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтан шинжилгээгээр илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс юм. Эдгээр хүмүүс бүгдээрээ тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан” гэдгийг тодотгов.
Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар, дотоодын халдвар
- Улаанбаатарт 60
- Дархан-Уул 20
- Дорноговь 18
- Орхон 17
- Говьсүмбэр 3
- Сэлэнгэ аймагт 144 тохиолдол бүртгэгдэж нийт 262 болж байна.
Ингээд манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 699 боллоо. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдварын улмаас 350 хүн эмчлүүлж байна.