Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр нийт коронавирусээр батлагдсан тохиолдол 455 болсон талаар мэдээллээ. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулбал 20 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт боллоо.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдлээ.
Ингэж өвчлөл бүртгэгдэж байгаа энэ үед иргэд сонор сэрэмжтэй, эв нэгдэлтэй байх шаардлагатай байна.Нэгэнт кластер тохиолдол бүртгэгдэж байгаа тохиолдолд бид бүхэн бүгдээрээ коронавирусийн халдвар авах эрсдэлтэй" гэв.
- ХӨСҮТ-д онош батлагдсан 119 хүн эмчлүүлж байгаагийн 3-ынх нь биеийн байдал хүнд, 2- нь хүндэвтэр, 94 нь хөнгөн байна.
- ХӨСҮТ-д нийтдээ 183 хүн ажиглалт тандалт, хяналтад байгаа юм.