Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 12-нд Өрөг.мн сайтын редакц амьдралын төвшин тааруу иргэдэд 1000 ширхэг маскийг тараалаа.
Коронавирусээс үүдэн эдийн засаг хүндрэлтэй байдалд орж буйтай холбогдуулан өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхчүүд, өндөр настнууд гэх мэт алслагдсан айл өрхүүдэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж ажилласан юм.
Нийгмийн тэгш бус байдлын ялгааг улам дөвийлгөх энэ хүнд цаг үед боломжтой нь боломжгүйдээ туслахыг нөхөрсгөөр уриалж энэхүү ажлыг хийв.