Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүгийн цагдаагийн газраас 2019 оны 05-р сарын 16-нд Шар хочит Энхээ буюу Э.Энхбат Б.Цолмон, Б.Насанжаргал, Б.Чинзориг нарыг Ривер Гарден хотхоны 407- р байранд мөс гэх нэршилтэй мансууруулах бодис бусдад борлуулж байхад нь үйлдэл дээр нь барьсан. Хэргийг мөрдөн шалгаж, шүүх рүү шилжүүлснээр 2020 оны 11-р сарын 4-нд шүүхээс шар хочит Энхээд найман жилийн хорих ял, Б.Цолмон, Б.Насанжаргал нарт долоон жилийн хорих ял, Б.Чинзоригт дөрвөн жилийн хорих ял оноолоо. Шар хочит Энхээ нь хар тамхи мансууруулах бодис борлуулдаг зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч гэгддэг юм. Түүнийг олон удаа барьж, шалгаж байсан ч ийнхүү анх удаа хариуцлага үүрч, ял авч байгаа юм.