Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны нэг дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 80 гаруй улсаас 19 мянга 754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6 мянга 581 буюу нийт 26 мянга 335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.
Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3 мянга 305 иргэнээ татан авсан. Бага насны хүүхэдтэй 539, эрүүл мэндийн шалтгаантай 165, хөгжлийн бэрхшээлтэй 5, өндөр настан 203, жирэмсэн 44, бусад шалтгаантай 2 мянга 349 иргэн байгаа юм.
Ирэх арван нэгдүгээр сард 10 удаагийн нислэг үйлдэж, 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.