Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХААИС-ийг Дархан-Уул хот руу нүүлгэх асуудлыг тухайн сургуулийн багш, оюутнууд эсэргүүцэж байна. Мөн улсын их, дээд сургуулиудыг орон нутаг руу нүүлгэх юм бол хувийн сургуулиуд хотод үлдэх үү гэх асуудлыг тэд ярьсан юм.
Энэ сарын 26-нд БСШУЯ-наас их, дээд сургуулийг орон нутагт төвлөрүүлэх талаар мэдээлсэн. Эхний ээлжид ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх аж. Ийнхүү их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлэх болсон нь үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн онцлогт тохирох төдийгүй бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой гэж Засгийн газраас үзэж байна.
Харин тус сургуулийн багш оюутнууд үүнийг цагаа олоогүй буруу шийдвэр гэв.