Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай редакц хотын иргэдээс шинээр томилогдсон хотын даргаас юу хүсэж байгааг, нийслэлд юуг яаралтай өөрчлөх шаардлагатайг асуулаа. Иргэдийн нийтлэг хэлж байгаа зүйлсийн нэгдүгээрт хотын түгжрэлийг бууруулах ажил багтлаа.
Иргэд
- Нийслэлийн иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
- Ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлагатай. 350 мянган төгрөгөөр амьдарч хүрэхгүй байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлагатай.
- Хотын түгжрэлийн асуудлыг яаралтай шийдэж өгөх хэрэгтэй байна. Нөгөө талаар автобусны хүрэлцээ бага учраас автобусыг нэмэх шаардлагатай.
- Төр нь хүчтэй байж иргэд сайхан амьдарна. Тиймээс нийслэл хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаарай
- Хогийн үйлдвэр барьж хогоо ашигладаг болох хэрэгтэй
- Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж эдийн засгийн байдлаа сайжруулах нь чухал асуудал хэмээн үзэж байна.
Мөн энэ сарын 22-нд Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Д. Сумьяабазар иргэдийн сэтгэлд хэр нийцэж буй талаар асуулаа. Энэ талаар иргэд, “үндэсний бөхийн тамирчин хот удирдаж ажиллана гэдэг юу л бол” хэмээн үзэж байна. Харин зарим иргэд түүнийг “УИХ-ын гишүүний үүргийг чамгүй сайн хийсэн. Хотын даргын үүргийг ч үүн шиг гүйцэтгэх байх” хэмээн итгэл хүлээлгээд байгаа юм.