Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ОХУ-ын нийслэл Москва хотын 3000 гаруй оршин суугч коронавирусний вакцин хийлгэжээ.
Москвад коронавирусний вакцины судалгаанд хамрагдаж, вакцин хийлгэх хүсэлт гаргасан хүмүүст эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Эмч нар үзлэг, шинжилгээний хариуд үндэслэн вакцин хийх хүмүүсийг сонгож байгаа юм. Вакцин хийлгэсэн сайн дурын иргэдтэй эмнэлгийн ажилтнууд харилцаа холбооны технологийг ашиглан байнгын холбоотой байгаа бөгөөд ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд оршин суугч энэ талаар эмчид мэдэгдэх ёстой байна.