Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хөдөө орон нутгаас хотод суурьшихаар ирсэн залуучууд, Нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийг дэмжих зорилгоор “Үндэсний шинэ давлагаа – Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цахим оюуны эерэг давлагаа ТББ, Монголын залуу инженерүүдийн холбоо хамтарч хэрэгжүүлж буй юм.
Хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжил, компьютерийн программ, Англи, Солонгос хэлний сургалт явуулна. Мөн салбар салбарын инженерүүд мэргэжлээ сурталчлах, таниулах ажиллагаа явуулна. Үүнээс гадна Инженерийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах юм.
Тус хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Хөтөлбөрт багтсан сургалтууд үнэ төлбөргүй юм.