Монгол улсад хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архинаас хамааралтай байна. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-өөс долоо хоногийн ням гараг бүр архи худалдаалахгүй байх саналыг гаргалаа.
Саяхныг хүртэл зөвхөн баасан, бямба гарагуудад архины хэрэглээ өндөр байсан. Харин өнөөгийн байдлаар өдөр бүр архины худалдан авалт, хэрэглээ их болоод байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг долоо хоногийн,
Даваа гарагт 13,8 хувь
Мягмар гарагт 14,1 хувь
Лхагва гарагт 14,1 хувь
Пүрэв гарагт 14,3 хувь
Баасан гарагт 14,1 хувь
Бямба гарагт 14,6 хувь
Ням гарагт 15 хувийг тус тус эзэлж байна.
Мөн архины хамааралтай хүмүүсийн гэр бүл сэтгэл зүйн өвчтэй байдаг байна. Монголчуудын дунд архины хэрэглээ өндөр байгаагаас үүдэн архины хамааралтай хүний тоо нэмэгдэж байна. Эмэгтэй хүн долоо хоногт 420гр, эрэгтэй хүн 630гр-аас илүү согтууруулах ундаа хэрэглэвэл архины хамааралтай гэж үздэг.