Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг эхний 8 сард 18.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 22.1%-р буурсан байна.
16, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2020 оны эхний 8 сард улсын дунджаар 85 болж, өмнөх оны мөн үеэс 20.6%-р буурсан байна.
Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.9, хулгайлах гэмт хэрэг 29.5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11.6, залилах гэмт хэрэг 13.2, дээрэмдэх гэмт хэрэг 51.4, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 30.5, мал хулгайлах гэмт хэрэг 20.7, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 32.0, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 29.0, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 65.1, хөрөнгө завших гэмт хэрэг 25.2, хүчиндэх гэмт хэрэг 26.0-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 61.4%, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3 дахин тус тус өссөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний 8 сард 108.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 37.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 34.0 (23.8%) тэрбум төгрөгөөр буурч, нөхөн төлүүлсэн хохирол 7.7 (25.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Гэмт хэргийн улмаас 2020 оны эхний 8 сард 5.5 мянган хүн гэмтэж, 560 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 389 (6.6%)-өөр, нас барсан хүн 170 (23.3%)-аар буурсан байна.
Гэмт хэргийн улмаас 2020 оны эхний 8 сард хохирсон 17790 хүний 104 (0.6%) нь 7 хүртэлх насных, 658 (3.7%) нь 8-17 насны хүүхдүүд байжээ.