Дорно дахины Анагаах увдисыг хануур хорхойн эмчилгээний гайхамшигтай хослуулан олон хүн зоныг эмчлэн эдгээж, тэдэнд эрүүл мэндийг бэлэглэсэн “АР ҮР” эмнэлгийг ерөнхий эмч, УАУ ахлах зэрэгтэй, Зүү төөнө засал, Хануур хорхойн эмчилгээний нарийн мэргэжлийн их эмч Э.Гаваатай ярилцлаа.
-Юуны өмнө таны ажил мэргэжлийн талаар асуумаар байна. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
–Би 2005 онд ЭМШИУС-ыг Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Одоо 15 дахь жилдээ Уламжлалт Анагаах Ухааны Их эмч мэргэжлээр тасралтгүй ажиллаж байгаа. Энэ хугацаанд ОХУ-д Хануур хорхойн эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээс гадна БНХАУ-д Хятадын Анагаах ухааны чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэн суралцсан.
-Монголд “Уламжлалт Анагаах Ухаан”-ы чиглэлээр дагнасан олон эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Ар Үр” эмнэлэг юугаараа илүү давуу талтай вэ?
–Манай эмнэлэг 2009 онд үүсгэн байгуулагдсан. Тэр үеэс ард иргэддээ Уламжлалт анагаахын эмчилгээ болон Хануур хорхойн эмчилгээний чиглэлээр эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
-Уламжлалт анагаах ухаанд хүний биеийг эрүүлжүүлэх шидтэй олон үр, ургамал байдаг. Тэр дундаа танай эмнэлгийн нэрээр нэрлэгдсэн “АР ҮР”-ийн талаар яривал?
-“Уламжлалт Анагаах Ухаан”-д дээд гурван үр, доод гурван үр гэж бий. Дээд гурван үрэнд Ар үр, Бар үр, Жүр үр гэж гурав багтана. Ар үр нь бүх өвчнийг эмчилдэг эмийн зургаан амт найман чадал төгс эмийн ургамлын хаан гэж үздэг. Иймээс бүх өвчнийг анагаах, илааршуулах бэлгэдэлтэйээр ийнхүү нэрлэсэн.
-Хануур хорхойн эмчилгээний ач тус, онцлог давуу талыг манай уншигчидтай хуваалцана уу?
–Хануур хорхойн эмчилгээ нь МЭӨ 1500-3000 жилийн өмнө үүссэн. “Анагаах Ухааны салбар”-т хануур хорхойн судлал гэсэн салбар шинжлэх ухаан болон хөгжсөн. Энэ олон жилийн туршид маш олон эрдэмтэд маш их судалгааны ажлууд хийгдсэн. Хануур хорхойн шүлсний булчирхайнаас ялгарах шүүрэл нь маш хүчтэй үйлчилгээтэй. Өөрөөсөө 200-аад төрлийн дааврыг хүний биед ялгаруулдаг. Мөн энэхүү шүүрлийг нь ашиглаад маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн эм, эмийн бодис, эмчилгээний тос, лаа гаргаж аваад амьдралд хэрэглэгдэж байгаа. Энэхүү шүүрэл нь өвдөлт намдаах, үрэвсэл дарах, цусан дахь сахар бууруулах, цус шингэлэх, дархлаа дэмжих, даралт тогтворжуулах, хаван бууруулах гээд эмчилгээний өндөр ач холбогдол бүхий шүүрэл юм.
-Ямар хануур хорхойг эмчилгээнд хэрэглэдэг вэ? Байгаль дээр байдаг юмуу эсвэл эмчилгээний Хануур хорхой гэж тусдаа байдаг уу? Эмчилгээний ач холбогдолтой хануур хорхойг хэрхэн ялгаж мэддэг вэ?
–Дэлхий дээр 600 аад төрлийн хануур хорхой байдаг.Эмчилгээний хануур хорхойг Хануур хорхойн албан ёсны үржүүлгийн газраас баталгааны сертификаттай, лицензтэй, лабораторийн шинжилгээний бичигтэй Хануур хорхойг эмчилгээнд хэрэглэдэг. Хануур хорхойг нэг удаагийн зүү, тариур шиг нэг удаа хэрэглээд эмнэлэгийн аргаар устгалд оруулдаг. Давтан хэрэглэдэггүй. Эмчилгээний гол үйлчилгээ нь түүний шүлсний булчирхайнаас ялгарах шүүрэл юм. Энэхүү шүүрлүүд нь өвдөлт намдаах, үрэвсэл дарах, цусан дахь сахар бууруулах цус шингэлэх, дархлаа дэмжих, даралт тогтворжуулах, хаван бууруулах гэх мэт эмчилгээний өндөр ач холбогдол бүхий шүүрэл юм.
-Хануур хорхойг ямар өвчтэй хүмүүсд тохиромжтой вэ? Хануур хорхойн эмчилгээ хийлгэж болох хүн болохгүй хүн гэж байдаг уу?
–Хануур хорхойн эмчилгээ нь даралт ихсэх өвчин, Нуруугаар өвдөх, Хүзүү мөрөөр хөших, Толгойн өвдөлт, Нойргүйдэл, Хөлийн судасны бүдүүрэл, Чихрийн шижин, Цагаан мах эргэх, хагалгааны дараах шарх эдгэрэл, хоолой өвдөх гээд олон өвчнүүдийн заалтаар хийгддэг. Харин цусны хавдартай, тураалтай, архаг цус багадалттай, даралт унасан гэх мэт өвчний үед эсрэг заалттай байддаг
-Нурууны өвчлөлд хүртэл Хануур хорхойн эмчилгээ хийлгэж болдог юм байна ш дээ тээ. Нуруу ер нь юунаас болж өвддөг вэ? Хүний нуруу дунджаар хэчнээн кг ачаа өргөх боломжтой байдаг вэ?
–Нурууны өвдөх нь тухайн хүний хүнсний бүтээгдэхүүнээс авах кальц, ундны усны хатуулаг, биеийн жин, биеийн өндөр, амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн онцлог гээд олон шартгаанаас хамаарч нуруу өвддөг.Нурууны үе тэдэн кг ачаа даана гэсэн стандарт байхгүй. Тухайлбал хоёр хүн байлаа гэхэд яг адилхан хэмжээтэй зүйл өргөхөд нэгнийх нь нуруу өвдөөд нэгнийх нь өвдөхгүй байж болно.Хүмүүс хүзүү нуруу нь хөшсөн үед тэр болгон эмнэлэгт хандалгүй гэртээ эмчилдэг. Энэ нь маш буруу бөгөөд өвчнийг хүндрүүлэх аюултай. Иймээс даамжрахаас нь өмнө эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Хүний гол тулгуур эрхтэн тэр дундаа нурууны өвчнийг анагаах, нуруугаа хэрхэн эрүүлжүүлэх талаар зөвлөгөө, эмчилгээ өгөх цогц үйл ажиллагаа удахгүй зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
–Энэ сарын 15-нд “Нурууны Өвчин Баяртай” 10 хоногын хөтөлбөр эхлэнэ. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Судас барьж оношлох эмчийн үзлэг, зөвөлгөө, нурууны өвдөлтөөс сэргийлэх хичээл, зөв дадал, хоолны зөвөлгөө болон 10 хоногийн эмчилгээ хийгдэх болно. Бүртгэл маань явагдаж байгаа. Гэхдээ эхний 20 хүн л бүртгэлд хамрагдах боломжтой.
-Орчин үед шинжлэх ухаан өндөр төвшинд хөгжсөн боловч зарим өвчнийг уламжлалт анагаах эмчилгээгээр л эдгээж байна. Энэ ямар шалтгаантай вэ?
–Европын анагаах ухаан Уламжлалт анагаах ухаан гэдэг нь хоёулаа биеэ даасан Анагаахын салбар шинжлэх ухаан. Аль аль нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал толгойн доргилтыг Европын эмчилгээ эдгээж чаддаггүй. “Нэг сар хэвт гэдэг”. Харин уламжлалт бариа заслаар нэгээс гурван удаа яваад эдгэчихдэг. Харин цөсний чулууг уламжлалт анагаахаар эдгээх боломжгүй мэс заслаар эмчлэгдэнэ. Тиймээс өөр өөрийн онцлог энд оршино.
Сэтгүүлч: Бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Э.Гаваа: Баярлалаа. Манай нурууны хөтөлбөрт оролцоод эрүүлжээрэй гэж хүсье. Та бүхэн нуруу тэнэгэр алхаарай.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ :
8011-9717
FB: Ар Үр Эмнэлэг Хануур хорхойн эмчилгээ
Хаяг: СБД-1хороо-UBH center-2давхар-213 тоот