Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Онцгой байдлын байгууллагаас гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд, олон нийтийн ихээр амарч зугаалдаг нуур, цөөрөм, тогтоол устай газар, голын сав дагуух цэгүүдэд анхааруулах самбар байршууллаа.