Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр /2020.08.03/ Саруул хотхонд гал гарсан. Галын үеэр хүн цонхоор үсэрч нас барсан тухай мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл, гэр бүлийн хүчирхийллийн улмаас ийм харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад:
"Саруул хотхон ……… тоотод гал гарч, цонхоор нь хүн унаж нас барсан мэдээллийг 08-р сарын 03-ны 21:48-д авч бүрэлдэхүүн шалгахад тус тоотод түр оршин суух Б /эр.23н/ гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй харьцаанаас болж төрсөж ээж Ч /эм.46н/-ийн амь насыг нь хохироож, гэртээ гал тавьж өөрөө цонхоор үсэрч нас барсан байна” гэлээ.
Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.