УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Ерөнхий сайд асан С.Баяр нарын 7 хүнийг Оюутолгойн гэрээний асуудалд холбогдуулан шалгаад удаж байна. Тодруулбал, АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэд хэдэн удаа хойшлоод байсан шүүх хуралдаан өнөө өглөөний /2020.07.06/ 9 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.