Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.
Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд, Өвчтний дүү Цэцэг суманд 16 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал дунд байна. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтлын 146 хүнийг тусгаарлаж тусгаарлаж, хяналтад авсан. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж голомтыг цомхтгох арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам