Ц.Энxзаяа: Дарxан аварга Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэxгүй байна
МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ.
- Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина. Үүнд:
- Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ 205 км авто замыг барьж дуусгана.
- Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 113 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
- Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 215 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
- Улаанбаатар-Баян чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
- Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн битүү тойрог үүсгэх 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулна.
- Таван толгой-Ханги чиглэлийн 435 км авто зам төслийг хэрэгжүүлнэ.
- Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км авто зам барина.
- Хархорин-Бат-Өлзий-Улаан цутгалан хүрхрээТөвхөн хийд чиглэлийн 91 км авто зам барина.
- Гу р в а н б ул а г – Х и ш и г – Ө н д ө р – О р х о н – Б ул г а н чиглэлийн 134 км, Гурванбулаг-Рашаант сум хүртэлх хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн барьж, дуусгана.
- Дашинчилэн-Орхоны замын төгсгөлөөс МөрөнТариалан чиглэлийг холбох 240 км хатуу хучилттай авто зам барих ажлыг дуусгана.
- Мянганы зам төслийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн Орхон гол – Их Тамир чиглэлийн 139 км замыг гүйцээж холбоно.
- Чойбалсан хотоос Хавиргын боомт чиглэлийн 125 км хатуу хучилттай авто зам барина.
- Чойбалсан Баянхошуу хилийн боомт чиглэлийн 160 км авто замыг барих ажлыг эхлүүлнэ.
- Ховд -Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлнэ.
- Алтай-Бургастай чиглэлийн 320 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
- Алтай-Улиастай чиглэлийн 194 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
- Дархан –Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина.
- Улаанбаатар –Мандалговь чиглэлийн авто замыг шинэчлэн засварлана.
- Олон улсын нисэх буудал, Богд хаан төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна.
- Замын Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Ханги,Шивээхүрэн, Боршоо, Бичигт зэрэг хилийн боомтуудын хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлнэ.
- Тээврийн салбарт инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана.
- Монголын тээвэрчид бүс нутаг болон Монгол Европын хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.